Тойм
Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт байгаа ажлын байр
Харин 21 дүгээр зуун гараад 20 жил болох гэж байна бид юу хийв. Хийгээгүй биш хийсэн. Гэхдээ үр дүн хараахан гарч өгөхгүй байна. Залуучууд өнгөрсөн зууны нэгэн адил алсыг зорьсон байх юм. Гэхдээ тэднээс ялгаатай нь амьдралаа дээшлүүлэх гэж харийн нутгийг зорьлоо. Ийм хүмүүсийн очих газар нь БНСУ, тэнд албан бусаар 40 мянган монгол хүн ажил хийж байна. Тус улсыг манай улсын өрхүүдийн  амьдралынх нь салашгүй нэг хэсэг нь болжээ гэж хэлэхэд хилс үг болохгүй болов уу. \ Тус улсын хөдөлмөрийн яамнаас 2018 онд 18-39 насны солонгос хэлний мэдлэгтэй гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэт баахан шалгуур заагаад ажиллах хүч манайхаас авна гээд 1500  квот өглөө. Энэ хүрээнд аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд гурав хоног бүртгэл хийлээ. Тэрхүү шалгуур үзүүлэлтэд өөрийгөө тохироно, тэнцэнэ гэж үзсэн иргэд зарласан газарт хонон өнжин хүлээж байгаад 8000 хүн бүртгүүлжээ.
551 өдөр
Банк болон ББСБ-ууд
Шалгалтын дүнгээр банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай гарчээ. Активын чанарын үнэлгээ нь тухайн банкинд өөрийн хөрөнгийн дутагдал ямар хэмжээнд байна вэ гэдгийг тодорхойлох зорилготой хийгддэг үнэлгээ юм байна. Харин активын чанарын үнэлгээний гарсан дүнг Монголбанк боломжтой гэж хэлж байгаа ч зарим судлаачид сул үнэлгээ өгч байна.  Гэхдээ активын чанарын үнэлгээний дүн гарсантай холбогдуулан төв банкнаас арилжааны банкнуудад хувь нийлүүлэгчийн өөрийн хөрөнгийг энэ онд багтаан 100 тэрбум болгох үүрэг өглөө. Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн байдаг.  Энэ шийдвэрийг өөрчилж наашлуулах болсон нь судлаачдын арилжааны банкнуудад өгч байгаа үнэлгээг зөв гэж хэлэх магдлал өндөр болголоо.
568 өдөр
Сургууль, цэцэрлэг ба гэр хороолол
2018 онд нийслэлд  төсвөөр, Азийн Хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээл, БНХАУ, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийт  20 шинэ сургууль барих юм байна. Шинээр баригдах сургуулиудыг гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлттэй уялдуулбал  сургуульгүй хороод сургуультай болох магадлалтай. Эдгээр сургуулиас гадна 47 цэцэрлэг шинээр барина гэж нийслэлээс төлөвлөжээ.Мөн сургууль, цэцэрлэгийн өргөтөгөл хийж, сургуулийн хүчин чадлыг 31480, цэцэрлэгийнхийг 11650 суудлаар нэмэгдүүлэх гэнэ. Байгаа орчноо өөрчилж шинэ шатанд гарах гэж байгаагийнхаа хувьд иргэд  газраараа хувь нийлүүлэн сургууль, цэцэрлэг, цаашлаад цагдаа, эмнэлгийн барилга барих газрыг   гаргаад өгөх болов уу. Ингэвэл  гэр хорооллын бүсэд цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихын тулд өндөр үнээр газар чөлөөлдөг явдал гарахгүй. Дэд бүтэц султай гэр хороололд сургууль, цэцэрлэг барих нь нэг төрлийн тухайн бүсэд оруулж байгаа хөрөнгө оруулалт, түүнийг дагаад ажлын байр бий болдог гэж хорооны  Засаг дарга нар ярих юм билээ. Гэр хорооллын инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүрэлцээгүй байгаа сул талыг  улс, нийслэлийн төсөв, гадаад орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг шингээх замаар давуу тал болгон ашилах боломжтой гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлэх юм билээ.
584 өдөр