Мэргэжил эзэмшихээс мэргэжилтэн болох хүртэл
Тэгвэл амьжиргааны эх үүсвэр болох
мэргэжлийг залуус хаана эзэмшиж болох вэ? Энэ асуултад Мэргэжил сургалт
үйлдвэрлэлийн төв (МСҮТ) гэж шууд хариулж болно. МСҮТ-үүд (81 сургууль, төв) 2019-2020
оны хичээлийн жилд 202 мэргэжлээр 28 мянган суралцагч
элсжээ. Үүнээс техникийн чиглэлээр 5000, бусад мэргэжлээр 23 мянган
суралцагч элссэн гэнэ.
Тус төвүүдэд 2018-2019 оны
хичээлийн жил 23 мэргэжлээр залуус суралцжээ. Тэдний 7,8 хувь
нь тогооч, 6.1 хувь нь автомашины засварчин, 5.5 хувь нь гагнуурчин, 4.5 хувь
нь барилгын засал-чимэглэлчин, 4.4 хувь нь оёдолчин, 4.2 хувь нь барилгын
цахилгаанчин, 3.4 хувь нь үсчин мэргэжлээр суралцжээ. Ер нь МСҮТ-ийн нийт суралцагчдын 59.1 хувь нь 21
мэргэжлээр суралцсан аж.
1283 өдөр