"Facebook" хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлуудыг судлах ажлыг санхүүжүүлнэ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Хиймэл оюун ухааны технологийг турших явцад үүсч буй ёс зүйн асуудлуудыг судлахад хамтран ажиллах тухай гэрээг Америкийн “Facebook” корпорац Мюнхений техникийн их сургуультай байгуулжээ. Тус компанийн цахим хуудсанд ням гарагт мэдээлснээр, талууд "Хиймэл оюун ухааны ёс зүйн хүрээлэн" байгуулах бөгөөд америкчууд тус хүрээлэнг ирэх таван жилийн хугацаанд 7.5 сая ам.доллароор санхүүжүүлнэ.
2352 өдөр