Талын хулан Сибирийн тайгад давхиж байсныг нотлох сонирхолтой баримт олджээ
МОСКВА. /RIA Novosti/. Одоогоос 3 мянган жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед Енисей болон Ангар мөрний бэлчир орчмын газар нь Сибирийн тайга бус тал хээр газар байсан бөгөөд анчид, загасчид амьдардаг байжээ. Сибирийн Холбооны их сургуулийн эрдэмтэд Красноярскийн хязгаарт малтлага хийх явцдаа илжигтэй төстэй хулан гэдэг жижиг амьтны үлдэгдэл ясыг олсныхоо дараа ийм дүгнэлтийг хийсэн байна.
2270 өдөр