Мал хулгайлах 17 гэмт хэргийг илрүүлжээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Мал Мах 2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, 4 бүлгийн 18 гэмт хэрэгтний үйлдлийг баримтжуулан, мал хулгайлах 17 гэмт хэргийг илрүүлжээ.
838 өдөр