Завханы малчдаас 1,5 сая толгой мал зах зээлд борлуулах хүсэлт ирүүлжээ
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил явцын талаарх мэдээллийг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Завхан аймагт энэ өвөл хавар 24 сумын 115 багийн 8,8 мянган малчин өрхийн мал өвөлжинө. Завхан аймаг 2016 оны жилийн эцсийн тооллогоор 3,4 сая мал тоолуулжээ. Үүнээс тэмээ 9,9 мян, үхэр 172,1 мян, адуу 186,2 мян, хонь 1,3 сая, ямаа 1,0 саяыг тус тус тоолуулжээ. Харин 2017 онд 1,2 сая төл хүлээн авсанаар нийт малын тоо 4,4 сая-д хүрчээ.
2732 өдөр