Д.Чойжилжав: А.И.Филатова даргын хүсэлтээр Хуримын ордон бас гэрт нь хивс нэхэж өгч байлаа
Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Энэ жил Эрдэнэт хотыг бүтээн босгохоор ирсэн “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой” тохиож байна. 1974-1978 онд Эрдэнэт хотод Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл, Эвлэлийн төв хорооны илгээлтээр мянга, мянган залуус шинэ хот, шинэ үйлдвэрийг барихаар томилогдон ирж байсан юм. Энэ үед Эрдэнэт хивс, Эрдэнэт хүнс, Улаантолгойн сангийн аж ахуй зэрэг томоохон үйлдвэрүүдийг барьж байлаа. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцсон залуусыг өдгөө анхдагчид, илгээлтийн эзэд гэж хүндэтгэдэг юм. Эрдэнэт хивсний үйлдвэрийн анхдагч, зураач Д.Чойжилжавтай уулзлаа.
93 өдөр