ОРХОН: Төвийн бүсийн 300 гаруй сувилагч чуулж байна
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монголын сувилагчдын нийгэмлэгээс энэ оныг “Сувилагчийн эрхийг хамгаалах” жил болгон зарласан. Үүний хүрээнд сувилагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Төвийн бүсийн сувилагчдын уулзалт Орхон аймагт болж байна. Уулзалт, сургалтад Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Төв, Орхон, Сэлэнгэ аймгийн 300 гаруй сувилагч оролцож байна.
908 өдөр