Сэлэнгийн музей нь Ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтуудыг хадгалан үлдсэнээрээ онцлогтой
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг анх 1948 онд музейтэй болсон байна. Энэ музей нь 1960 онд Орон нутаг судлах кабинет, 1968 онд Орон нутаг судлах музей болон өргөжин тэлсэн бөгөөд энэ үед Улаанбаатар хотын Ардын хувьсгалын музейн салбар байжээ. Улмаар 2004 онд Сэлэнгэ аймгийн музейг Алтанбулагийн музейтэй нэгтгэж, аймгийн Нэгдсэн музей болгон өргөжүүлсэн байна. Одоо тус музей нь үндсэн 3500 гаруй үзмэртэй гэнэ.
1902 өдөр