ХӨВСГӨЛ: Жил бүр 200-250 мянган харандаан мөчир бэлтгэнэ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Бүрэнтогтох, Их-Уул, Галт, Эрдэнэбулган суманд улиас, бургасны мөчир бэлтгэх, эх ургамлын плантаци байгуулах ажлыг сум дундын ойн ангиуд, орон нутгийн удирдлагууд сумын байгаль орчны тасаг, ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
220 өдөр