СЭЛЭНГЭ: ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн
хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, тогтвортой ногоон ирээдүйн
төлөөх их үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Оюутан сурагчид Баянчандмань дахь
Мод үржүүлгийн газарт тарьж ургуулсан 40,500 ширхэг нарсны тарьцаар “Тужийн
нарс”-ны байгалийн цогцолборт газрын 15 га талбайд ойжуулалт хийлээ.
Энэхүү ойжуулалтын үйл ажиллагааг "Тэрбум
мод" сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байгаа юм.
Мөн Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Бэлчир бүсийн сум дундын Ойн ангийн ойн инженерүүд мэргэжил арга зүйгээр хангаж, "Ивцэг ой" ХХК-ийн ойн инженер О.Отгонбат хөрсийг боловсруулан шан татаж, Тужийн нарсны БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Хишигт мэргэжил арга зүй, байрлах байраар ханган ажиллалаа.