ДАРХАН-УУЛ: Жилд тарих модны суулгацын тодорхой хувийг оюутнууд бойжуулна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн
санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн
хүрээнд хорин сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын
санаачилгаар хүүхэд бүр таван модны тарьц, суулгац бэлтгэх, өөрсдөө тарьж ургуулах үйл ажиллагааг онол,
практик хослуулан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. ЕБС, СӨББ, Их, дээд
сургууль, коллежуудын багш нарт эхний ээлжинд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч
нэгдсэн сургалтад хамруулсан.
373 өдөр