У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин хамт олонд баяр хүргэж үг хэллээ.
2479 өдөр