Дөрвөн босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-11 12:23:57

ДУШАНБЕ. /TASS/. Тажикистаны "Рамитское" уулын хавцалд явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагааны үеэр дөрвөн босогчийг устгаж, 17 босогчийг баривчиллаа. Мөн гурван босогч бууж өгсөн гэж Тажикистаны Дотоод хэргийн яам өчигдөр мэдэгдэв.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Батлан хамгаалахын орлогч сайд асан, хошууч генерал Абдухалим Назарзодагоор удирдуулсан Засгийн газрыг эсэргүүцэх зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар, Душанбе хотоос зүүн зүгт 150 гаруй км зайтай оршдог, хүрэхэд бэрх уулын хавцалд Тажикстаны хууль сахиулах байгууллагууд ажиллагаагаа явуулж байна гэж яам мэдэгдэлдээ дурдав.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд