Цэргээ хүчээ бэхжүүлэхийг Пак Гын Хэ уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 14:15:06

СӨҮЛ. /Yonhap/. Цэргийн хүчээ бэхжүүлэхийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уриалсан нь Умард Солонгосын болзошгүй өдөөн хатгалгыг тогтоон барих тус улсын хүчин чармайлтын нэг гэж үзэж байна.

Энэ онд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах салбарын төсөв 33.2 тэрбум доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 3.6 хувиар их байна.

“Умард Солонгосын өдөөн хатгалга, сүрдүүлгээс ард түмнээ хамгаалахын тулд Солонгосын хойгт энхийг сахиулж чадна гэж итгэж байна” гэж Засгийн газрынхаа хурлын үеэр Пак Гын Хэ хэлсэн байна.

Өмнөд Солонгос аюулгүй байдлын үүднээс хамгаалалтаа нэг хором ч сулруулж болохгүйг Пак тэмдэглэжээ.

Умард Солонгос хэдэн арван жил Өмнөд Солонгосыг өдөөн хатгаж, тухайлбал, 2010 онд Өмнөдийн байлдааны хөлөг онгоцыг живүүлж, Өмнөдийн хил орчмын арал руу гал нээн, тус улсын 50 иргэний аминд хүрч байсан түүхтэй билээ.

Солонгос хоорондын харилцааг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлт гаргахыг Пак Гын Хэ Засгийн газартаа уриалсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ