Халдварт өвчний голомтод хоёр пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 08:45:01

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд өнгөрөгч оны 11 дүгээр сард хонины халдварт “Цэцэг” өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Одоогоор халдварт өвчний голомтонд хоёр пост ажиллаж байна.

Халдварт өвчний тархалт ямар байгаа талаар тус сумын МЭҮТ-ийн дарга М.Дондогоос тодруулахад “Бид 2015 оны 12 дугаар сарын 30-нийг хүртэл халдварт өвчний голомтод байгаа 37.6 мянган малд урьдчилан сэргийлэх вакцин  хийсэн. Хуулийн дагуу урьдчилан сэргийлэх вакцин хийснээс хойш 21 хоногийн дараа дахин өвчлөл илрээгүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг бууруулах ёстой. Одоогийн байдлаар манай сумын хоёрдугаар багийн нутаг Ар гашуун, дөрөвдүгээр багийн нутаг  Хөх овоо гэдэг газарт хоёр пост дээр дөрвөн хүн ажиллаж байна.”Цэцэг” өвчнөөр өвчилсөн 491 хонийг мал амьтныг устгах хууль журмын дагуу усгасан” гэв.

Дашрамд дурдахад  тус суманд энэ жил 114 мянган толгой мал өвөлжиж буйгаас гадна гадны аймаг сумын 20 гаруй мянган толгой  мал отроор өвөлжиж буй аж.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

     

Холбоотой мэдээ