Дорноговийн мал 114 мянган толгойгоор өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 08:47:54

Дорноговь аймаг 2014 онд 1.686.793 толгой мал тоолуулж байсан бол 2015 оны эцэст 1.801.178 толгойг  тоолуулж малаа 114 мянга орчим толгойгоор өсгөлөө.

Нийт мал сүргийнхээ тоогоор  Хатанбулаг сум 196.1 мянган толгой малаар тэргүүлсэн  бол Дэлгэрэх сум 186.9, Даланжаргалан сум 158.2, Сайхандулаан сум 138.7, Иххэт сум 134.6 мянган толгой мал тоолуулж малаа өсгөсөн эхний  таван сумын тоонд орж байна.  Харин таван төрлөөрөө тэмээ, ямаагаар  Хатанбулаг сум, адуу, үхэр,  хониор Дэлгэрэх сум тэргүүлж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ