Хонин сүрэгт тарилга хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 09:35:06

Дорноговь аймгийн Иххэт сумын МЭҮТ, хувийн  мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамтарч сумынхаа хонин сууриудад “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарилгын ажил зохион байгуулж байна.

Тарилгын ажлын талаар тус сумын Засаг дарга Х.Пүрэвтэй холбогдож зарим зүйлийг тодруулахад “Тарилга зохион байгуулах Ажлын хэсэг долоо хоногийн өмнөөс ажлаа эхэлсэн. Шаардлагатай тун вакциныг аймаг нийслэлийн холбогдох  газраас татан тавлөрүүллээ. Манай суманд дөрвөөс таван удаагийн давтамжтай их хэмжээний цас орсноосөвөлжилт хүндэрч хөдөө малчны сууриудаар явж ажиллахад багагүй бэрхшээл гарч буй. Жишээ нь   тарилгыг өглөөний 09 цагаас хойш болон үдээс хойш харанхуй болохоос өмнө урьтаж хийх учиртай тул баг, хот айл бүрт хүрч үйлчлэх шаардлага тулгарч байна” гэлээ.

Дашрамд дурдахад тус суманд энэ жил 134 мянга орчим мал өвөлжиж байгаа бөгөөд зэргэлдээх Айраг, Алтанширээ сумын малчид отроор нутаглаж байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ