Япон улс Иран улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-18 10:40:11

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар ирэх сараас Иран улстай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна.

Японы компаниуд Ираны зах зээлд орох гэрээнд гарын үсэг зурахыг хоёр орны Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн оны 10 дугаар сард зөвшилцсөн юм.

Бямба гарагт Иранд авсан олон улсын хориг арга хэмжээг цуцалж, Тегеран цөмийн хөтөлбөрийг хянах гэрээг дагаж мөрдсөнөөр тус улсын зах зээл идэвхжиж байна.

Энэ сарын эхээр Саудын Араб болон түүний холбоотнууд Ирантай харилцаагаа тасалсан юм.

Японы Засгийн газар Ойрхи Дорнодын одоогийн нөхцөл байдлын талаар төвийг сахьсан байр сууриа хадгалахын сацуу Саудын Арабтай харилцаатай байх арга замыг эрэлхийлэх болно.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ