Манай гарагийн хамгийн өндөр настай эрэгтэй нас нөгчжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-01-19 13:34:30

ТОКИО. /TASS/. Манай гарагийн хамгийн өндөр настай эрэгтэй болох Японы иргэн Ясутаро Коидэ 112 насандаа нас нөгчсөн тухай түүний хэвтэн эмчлүүлж байсан Нагоя хотын эмнэлгийн төлөөлөгчид мэдээлжээ.

Тэрбээр зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан байна. Ясутаро Коидэ 1903 оны гуравдугаар сарын 13-нд Японы Фукуи мужийн Цурура хотод төржээ. Нагоя хотод тэрбээр 107 настайдаа нүүж ирсэн байна. Бараг л нас барах хүртлээ тэрбээр эрүүл мэндийн ямар нэг ноцтой асуудалгүй байсан бөгөөд нүдний шилгүйгээр уншиж чаддаг байжээ.  

Коидэг өнгөрсөн оны наймдугаар сард өмнөх дээд амжилтын эзэн болох эх орон нэгт Сакари Момоиг 112 насандаа нас барсны дараа манай гарагийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр албан ёсоор бүртгэн авсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ