Зэвсэгт хүчний өвлийн спортын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-01-20 10:37:46

Дөрөв дэх ес эхэлсэн энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын баг тамирчид Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын аварга баг, тамирчдаа шалгарууллаа.

Өвлийн спорт нь цэрэгжлийн салшгүй хэсэг эрүүл чийрэг, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох чухал үүрэгтэй. Зургаан өдөр үргэлжилсэн тэмцээний нэгдсэн дүнгээр өвлийн спортын гурван төрлийн нэгдсэн дүн гарав. Нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 311 дүнгээр ангийн баг тамирчид манлайллаа. Хоёр, гурав дахь төрөлд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн баг тамирчид орсон байна. Тэмцээний шагнал гардуулахдаа УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Салбарын сайдын хувьд цэрэг хүний тэсвэр хатуужил, сүлд хийморийг харуулан ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж тэргүүлсэн цэрэг эрсээ шагнаж урамшуулж байгаад баяртай байна. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, баг тамирчид улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт гаргаж байсан түүхэн уламжлалтай. Хамгийн ойрын жишээ дурдахад, Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн, Үндэсний их баяр наадамд өнөөдөр Зэвсэгт хүчний тамирчид өнгөлж, тэргүүн байранд шалгарч байна. Энэ нь манай цэрэг эрсийн бэлтгэл сургуулилт ямар өндөр хэмжээнд байгааг илтгэх нэг чухал арга хэмжээ юм. Зэвсэгт хүчинд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 120, 311, 123 дугаар ангиудад биеийн тамирын заал, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Цэрэг-спортын цогцолбор” барилгыг тус тус үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа. Мөн Зэвсэгт хүчний 3 анги, байгууллагыг чийрэгжүүлэлтийн тренажёр, 6 ангийг гимнастикийн болон биеийн тамирын хэрэгслээр хангасан. Цаашдаа Зэвсэгт хүчинд биеийн тамир,спортыг хөгжүүлэх үйл хэрэгт Батлан хамгаалах яамны зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах болно. Ингээд Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон анги, байгууллага, баг тамирчид та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Тэмцээний хаалтын өдөр ЗХЖШ-ын удирдлагууд ажилтан, алба хаагчид "Эрүүл агаар-эм" өдөрлөг зохион байгуулж, эрүүл агаарт төрөд бүрийн хөгжөөнтэй  тэмцээн уралдаанд идэвхтэй оролцсон байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ