Малчид өөрсдийн бэлдсэн хадлангийнхаа 50 орчим хувийг зарцуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 16:04:57

Булган аймаг энэ намар малчдын хүчээр 86,2 мянган тн байгалийн хадлан, 285 мянган тн үйлдвэрийн тэжээл, 983 тн гар тэжээл, 6,8 мянган тн давс хужир бэлдсэн байна.

Засгийн газрын 292–р тогтоолоор өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 300 тн өвс, 50 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл нөөцлөх үүрэг даалгавар авсан юм байна. Үүнээс Булган аймаг өвсийг 100 хувь, тэжээлийг 166 хувиар давуулан нөөцөлжээ. Харин сумд үүрэг даалгаварын тоонд хүргээгүй буюу өвс 62 хувь, тэжээл 55 хувьтай нөөцөлж авчээ. Малчид өөрсдийн бэлдсэн өвс тэжээлийхээ 50 гаруй хувийг зарцуулсан бөгөөд сумд аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ борлуулж эхлээд байна. Аймгийн нөөц 1 боодол өвсийг 3500 төгрөг, 1 шуудай тэжээлийг 10000 төгрөгөөр зарж борлуулахаар болжээ.

                                                                                                                           П.Батням

 

Холбоотой мэдээ