НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 21:00:07

НӨАТ-ын урамшууллын нэгдсэн систем нэвтрээд сар гаруй хугацаа өнгөрсөн ч тус аймгийн харъяа дөрвөөс таван аж ахуйн нэгж төлбөрийн баримт хэвлэн өгч байна.

Иймд Засаг даргын захирамжаар дээрх ажлыг эрчимжүүлэхэд түлхэц болох  ажлын хэсэг байгуулж, 2 сарын 1-29 хүртэл худалдаа, үйлчилгээ эрхэлдэг газруудад хяналт, шалгалт явуулахаар болов. Үүгээр цахим хуудас, хэрэглэгчийн систем, албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг бүртгэх, төлбөр тооцоо хийснийг нотлох он сар, төлбөрийн дугаар, таних тэмдэг, нэр хаяг, бараа үйлчилгээний код,худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй,эсвэл сунгаагүй этгээдийг тусгайлан бүртгэж,  хариуцлага ногдуулах  арга хэмжээ авах аж.

Тус аймагт Нэмэгдсэн Өртөгийн албан татварын тухай хуулинд 10278 хувь хүн, аж ахуйн нэгж хамрагдахаас суутган төлөгч 268, иргэн 23 байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ