Хятад ирэх 5 жилд 40 хиймэл дагуул хөөргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-07 10:50:58

Хоёрдугаар сарын 1-ний өдөр , Хятад улс Си Чань хиймэл дагуулын төвөөс  "Бэй Дөү" хиймэл дагуулыг амжилттай хөөргөж,  төлөвлөсөн тойрог замд нь орууллаа хэмээн Синьхуа агентлаг  энэ сарын 4-нд мэдээллээ.

Энэ бол 5 дахь удаагийн шинэ загварын хиймэл дагуул бөгөөд дагуул хооронд холболт, дохионы шинэ  систем зэрэг туршилтыг хамтад нь гүйцэтгэх аж. 2015 оноос  хойш  Хятад улс туршилтын 4 дагуул хөөргөж, "Бэй Дөү" системийн дэлхийг хамрах төлөвлөгөө, технологийн стандартыг шалгаж, туршилт амжилттай болжээ.

2012 оноос хойш, газрын станцын нарийвчлал, программын тооцооллын арга  сайжирсан дэвшилтэт  технологи "Бэй Дөү"  дагуул нь  Хятад дотор байрлал тогтоох нарийвчлал 5 метр болсон гэж хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэжээ.

"Бэй Дүө" хиймэл дагуулын системийг дэлхийн хэмжээнд байгуулах  төлөвлөгөөний дагуу 2018 онд энэ систем "нэг бүс нэг зам"-ын орнуудыг  үйлчилгээгээр  хангаж, 2020 он гэхэд олон улсын хэмжээний хиймэл дагуулын системд орохоор зорьж байгаа юм.

2018 оноос өмнө  Хятад улс "Бэй Дөү" системийн 18 дагуулыг  дараалан хөөргөж, ирэх 5 жилд 40 орчим хиймэл дагуул хөөргөнө гэж  хэвлэлийн төлөөлөгч Рань Чэнчи хэлэв.

1990-ээд  оноос  Хятадын Beidou хиймэл дагуулын навигацийн системийг байгуулж  эхэлсэн байна. Энэ үед АНУ-ын GPS систем ашиглалтад орж,  ОХУ-ын Глонасс системийг барьж дууссан юм. 

Бээжин хот. Д.Энхчимэг

Холбоотой мэдээ