Гадаа худалдаа хийдэг иргэдэд худалдааны төвд лангуу гаргаж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 09:50:36

Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим нь  цагаан сарыг угтаж гадаа зогсон худалдаа хийж байгаа иргэдийн хүсэлтээр “Шинэ зуун” худалдааны төвд лангуу ажиллуулжээ.

Наймаачид энд өдрийн 10 мянгаар лангуу түрээсэлж, өдөр бүр 10 – 19 цагийн хооронд ард иргэддээ тавгийн боов, чихэр, цагаан идээ ууц буузны мах, ном сонин хуанли, бэлэг сэлтийг худалдан борлуулсан байна.

Иргэдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, мөнгөний урсгалыг өөрсдөдөө, ялангуяа аймагтаа авч үлдэх бодлого баримталж энэхүү үйл ажиллагааг санаачилжээ.

                                                                                                                          П.Батням

 

Холбоотой мэдээ