202 төрийн байгууллага улсын үзлэгт амжилттай дүгнэгдэв

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 15:18:07

Уламжлал болсон журам, хуваарийн дагуу Хууль сахиулах байгууллагын удирдлагын хамтарсан уулзалт боллоо.

Энэ удаад аймгийн Засаг даргаас Хуульзүйн сайдтай байгуулсан гэрээний биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлж биелэлтийг ханган ажиллах талаар зөвлөлдсөн байна.
Мөн үеэр  Архив, албан хэрэг хөтлөлтийн “Улсын үзлэг”-т аймгийн 202 төрийн байгууллага урьдчилсан байдлаар шалгагдан амжилттай дүгнэгдсэнийг онцлоод, агентлагуудын хугацаатай мэдээ, тайланг тогтмол хугацаанд нь журмын дагуу ирүүлж байх тал дээр санал, зөвлөмж хэлэлцлээ. 

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд