Гэмт хэргийн гаралт буурчээ

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 15:21:31


Баянхонгор аймгийн хэмжээнд 2015 оны эхний 8 сарын байдлаар нийт 245 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.5 хувиар буурсан дүнтэй гарчээ. Хэргийн илрүүлэлт 63.3 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 пунктээр өссөн дүн аж.


Мөн насанд хүрээгүйчүүдээс үйлдсэн гэмт хэрэг 33 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 56.7 хувиар буурсаныг албаныхан мэдээллээ. Тэд хэлэхдээ, “Бүртгэгдсэн гэмт хэргийн үзүүлэлт урьд оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа нь аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, холбогдох байгууллагуудын хамтарсан дараах ажлуудын үр дүн” гэдгийг онцлов.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд