“Дээлтэй Монгол” өдөрлөгийг аймаг даяараа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:19:46

“Зөв Монгол хүүхэд”  хөтөлбөрийн хүрээнд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг Булган аймаг даяараа амжилттай хийлээ. Өдөрлөгөөр ЕБС – ийн сурагчид,  Булган сумын бүх цэцэрлэгүүд болон албан газрын алба хаагчид, жирийн иргэд  үндэсний дээл хантаазаар гоёлоо.

ЕБС – ийн сурагчдын дунд хөгжөөнт “АХА” , “Тататунга” зэрэг уралдаануудыг зохион байгууллаа. Мөн цэцэрлэгийн багачуудын эцэг эхчүүдийн дунд тааварт болон монгол үндэсний шагай наадгайн тэмцээн болжээ.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ