Йеменд булчин задрах тахлаар 9 хүн нас барав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-09-18 13:40:54

МОСКВА. /РИА Новости/. Йеменд булчин задрах тахлын /холер/ улмаас 9 хүн, тэдний дотор 7 хүүхэд нас барсан байна. Энэ тухай хусит босогчдын хяналтанд байгаа Сана хот дахь Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Юсеф аль-Хадери мэдэгдлээ.

Наймдугаар сарын сүүлчээр НҮБ-ын Ерөнхий бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ, “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Йеменд 400 мянга орчим хүнийг вакцинжуулалтад хамруулсан, гэвч тахал дахин дэгдэх аюул байсаар байна” гэж байсан юм.

Юсеф аль-Хадеригийн мэдээлснээр, 2017 оны 4 дүгээр сараас хойшхи хугацаанд 1,1 сая сэжигтэй тохиолдол илэрч, 2300 гаруй хүн тахлаар нас барсан байна.

Түүнээс гадна, Саудын Аравийн “Okaz” сонинд бичсэнийг үзвэл, Йементэй залгаа хилийн орчим дахь Жизан дүүргийн эмнэлэгт булчин задрах тахлын 4 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн ба эдгээр өвчтөнүүд Саудын Аравийн иргэд биш ажээ.

Йемен улсад 2014 оны 8 дугаар сараас хойш засгийн газрын цэргүүд болон хусит босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ