22 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-25 13:54:16

Сангийн яам энэ сарын 29-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 9 сар болон 2 жилийн хугацаатай 22 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжах болжээ.

9 сарын хугацаатай Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас нэгж бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд нийт 120 мянган ширхэгийг борлуулах аж. Үнэт цаас 14.915 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр энэ оны 11 дүгээр сарын 28-д төлөгдөх юм.

2 жилийн хугацаатай үнэт цаас нь мөн нэгж бүр 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 100 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны өгөөжийн хувь 15.5 хувь юм. Харин хүүгийн төлбөр хагас жил тутамд төлөгдөх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ