Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2018-09-24 13:48:02

ВАШИНГТОН. /ТАСС/. Америкийн гольфчин Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа, мэргэжлийн гольфчдын “PGA Tour” цуврал тэмцээнд тоглож эхэлснээсээ хойшхи 80 дахь түрүүгээ авсан байна.

Өдгөө 42 настай тамирчин Америкийн Атланта хотод болсон мэргэжлийн гольфчдын “Tour Championship” тэмцээнд түрүүлсэн тухай “Reuters агентлаг мэдээлжээ.

Одоо түүнд Сэм Синдийн амжилтад хүрэхийн тулд “PGA Tour”-д дахин хоёр тэмцээнд түрүүлэх үлдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Тайгер Вудс нуруундаа хэд хэдэн удаа мэс засал хийлгэснээс гадна, хориотой бодисуудыг зүй бусаар хэрэглэснээс үүдэлтэй асуудлууд эрүүл мэндэд үүсчээ. Ээлжит мэс засал хийлгэснийхээ дараа тэрбээр 2017 оны улирлын тоглолтыг бараг бүгдийг нь өнжсөн боловч энэ жилээс амжилтаа аажмаар ахиулсаар байгаа юм. Наймдугаар сард тэрбээр “PGA Championship” тэмцээнд хоёрдугаар байранд оржээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ