Вембаньяма шилдэг хамгаалан тоглогчоор шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 21. /ТАСС/. “Сан-Антонио Спэрс” багийн төвийн тоглогч Виктор Вембаньяма Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний дүнгээр шилдэг хамгаалан тоглогчоор шалгарчээ.
Хэвлэлийн мэдээллийн
байгууллагуудын 100 төлөөлөгч оролцсон санал асуулгын дүнгээр тэрбээр хамгийн
өндөр буюу 500 оноо авсан нь 1982/83 оны улирлаас хойш шагналыг олгож ирсэн түүхэн
дэх анхны тохиолдол юм. Үүний зэрэгцээ 22
настай Францын сагсан бөмбөгчин уг шагналыг авсан хамгийн залуу тоглогч боллоо.
Түүнчлэн Вембаньяма бол шилдэг хамгаалан тоглогч, шилдэг шинэ тоглогч гэсэн хоёр шагналыг хүртсэн NBA-гийн түүхэн дэх
гурав дахь сагсан бөмбөгчин юм. Тэрбээр
2023/24 оны улирлын шилдэг шинэ
тоглогчоор шалгарчээ. Түүнээс
өмнө уг шагналыг NBA-гийн зургаан удаагийн аварга Майкл Жордан, 1984 оны Олимпын
аварга Элвин Робертсон нар хүртэж байсан юм.
“Сан-Антонио” бол 4 тоглогч нь шилдэг
хамгаалан тоглогчоор шалгарсан NBA-гийн түүхэн дэх анхны баг болж байна. Өмнө
нь Робертсон (1986), Дэвид Робинсон
(1992), Кавай Леонард (2015, 2016) нар уг шагналыг хүртэж байв.
Энэ улирлын NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний явцад Вембаньяма
нэг тоглолтод дунджаар 25 оноо авч, 11.5 удаа самбараас бөмбөг авч, тус бүр 3.1
удаа оновчтой дамжуулалт өгч, блокшот хийсэн байна.
Тэрбээр драфтын нэг номероор NBA-д сонгогдон ирсэн /2023 онд/ анхны Францын сагсан бөмбөгчин бөгөөд 2024 оны Парисын Олимпоос мөнгөн медаль хүртжээ.