Улирлын онцлогоос шалтгаалж ажил хайж буй иргэдийн тоо өсдөг гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-25 10:12:09

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1265 хүн ажил идэвхитэй хайж бүртгүүлжээ. Энэ тоо өнгөрсөн оны мөн үеэс 23 хүнээр буурсан байна. Учир нь улирлын чанартай барилга, зам засварын ажлуудад ажил идэвхитэй хайж буй бүртгэлтэй иргэд зуучлуулан ажилд ордог аж.

Харин өвөл, хаврын улиралд ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо бага зэрэг өсдөг. Өнөөдөр аймгийн хэмжээнд 693 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 54.8 хувийг эзэлж буй. Эдгээр бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 19.2 хувь нь 15- 24 нас, 28.9 хувь нь 25-34 нас, 20.5 хувь нь 45-54 нас, 0.4 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна.

Харин ажилгүй иргэдийн хоёр хувь нь боловсролгүй бол 53 хувь нь бүрэн дунд, 21.1 хувь нь дээд боловсролтой хүмүүс буй тухай аймгийн Хөдөлмөр Халамжийн газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ