Катарт гадаадын хэвлэлүүдийг бүртгэх чөлөөт бүс байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДОХА. /РИА Новости/. Улс орондоо гадаадын
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор тэдгээрийг бүртгэх
чөлөөт бүс байгуулах шийдвэрийг Катарын Засгийн газар лхагва гарагт баталжээ.
Энэ тухай тус улсын сайд нарын танхимын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүртгэх
чөлөөт бүс нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, компаниудыг, хэвлэл
мэдээлэл болон дижитал хэвлэлийн салбарт судалгаа, сургалт явуулдаг
байгууллагуудыг татах, мөн кино, телевизийн бүтээлүүд хийхэд дэмжлэг үзүүлэх
зорилгоор хөрөнгө оруулалтын хэвлэл мэдээллийн сан байгуулах зорилготой” гэж
мэдээлэлд дурджээ.
Катарт телевизийн алдартай суваг болох “Аль-Жазира”-гийн төв байрладаг билээ. Тус суваг дэлхий даяар алдаршиж, арабын телевизийн
мэдээний бусад сувгуудыг байгуулахад үлгэр дууриал болсон арабын анхны суваг юм.
Алдар хүнд дагуулахын зэрэгцээгээр, арабын
ертөнцийн олон асуудлаар илэрхийлсэн байр суурь нь Катарын Засгийн газарт нэг
бус удаа асуудал үүсгэжээ. Тухайлбал, 2017 оны зун Арабын дөрвөн улс Дохатай
харилцаагаа тасалж, “Аль-Жазира” сувгийг хаахыг шаардаж байв.
Д.Жаргал