Жуулчид Орост аялахдаа дунджаар 144 мянган рубль зарцуулдаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /ТАСС/. Гадаадын жуулчид ОХУ-д аялахдаа дунджаар 144
мянган рубль зарцуулдаг байна. Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Судалгааны
төвөөс гаргасан “Гадаадын жуулчдын Оросын эдийн засагт үзүүлж буй нөлөөнд
хийсэн үнэлэлт дүгнэлт” тайланд дурджээ.
Тайлангаас үзвэл, ОХУ-д аялахдаа зарцуулж буй гадаадын жуулчдын дундаж зардал 144 мянган рубль болдог байна. Нийт зардлын 23 хувь нь байрлах газрын
төлбөр, 24 хувь нь олон улсын тээврийн зардалд, 19 хувийг хоол хүнсэнд зарцуулж байгаа
бол 9 хувь нь дотоодын зорчигч тээврийн зардалд ногджээ.
Гадаадын иргэд ОХУ-д дунджаар найм хонодог
бол аялах зорилгоор ирсэн хүмүүс долоо хонодог байна.
ОХУ-ыг зорьж буй жуулчдын тоогоор Хятад болон
Герман улс тэргүүлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятадын 448 мянган жуулчин,
Германы 163,7 мянган иргэн Орост аялжээ.
Д.Жаргал