НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй нягт хамтран ажиллахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-26 17:29:02

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар 2 дугаар сарын 25-нд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Уг арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкман нар үг хэлэв. Сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр сүүлийн 50 жилд дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг эхнээс нь тууштай дэмжиж, сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ