В.Путинтай ямар сэдвээр яриа хэлэлцээ хийж магадгүй байгаа тухайгаа Б.Нетаньяху хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-09 14:03:14

МОСКВА. /АиФ/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийхээр төлөвлөж буй уулзалтынхаа үеэр ямар сэдвээр ярилцахаа хэлжээ.


Израилийн Голланы өндөрлөгүүдэд хяналтаа тогтоохыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Сири дэх Ираны цэргийн хүч хийгээд түүнийг сөрөн зогсох асуудлыг тус уулзалтын үеэр хэлэлцэхийг хүсч байна гэж тэрбээр ярьжээ.


Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Олон улсын хамтын нийгэмлэг Голаны өндөрлөгүүд дэх Израилийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иран болон түүний холбоотнууд үүнийг эсэргүүцсэн хүчний бүлэглэлүүдийг Сирид тараах зорилготой байна” гэжээ. В.Путиныг Израилийн аюулгүй байдлын хангах чиг шугамыг баримталж, Израиль улс Голаны өндөрлөгт ач холбогдол өгч байгаа гэдгийг ойлгох хүн гэдгийг мэднэ хэмээн Нетяньяху цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ