Хүүхдийнхээ хувийн нууцад халдалгүйгээр цахим хуудсанд нь хяналт тавих хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 20:48:45
oyuka_hu@yahoo.com

Хүүхдийн төлөө Үндэсний газар болон Хууль зүйн яамны мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллалаа. Тэд цахим халдлагын талаар хүүхдийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулахын зэрэгцээ санал, бодлыг нь сонслоо.

Сүүлийн үед улсын хэмжээнд бага болон өсвөр насны хүүхдүүд цахим халдлагад өртөх нь нэмэгдсэн байна. Энэ нь хүүхдүүд ухаалаг утас ашиглахтай холбоотой аж. Манай улсад цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин муу тул асуудлыг шийдэхэд багагүй хүндрэл учирдаг байна. Иймд юуны өмнө багш, сурган хүмүүжүүлэгч болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг мэдээллээр хангаж байгаа ажээ. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн нууцад халдалгүйгээр цахим хуудсанд  нь хяналт тавих хэрэгтэй юм.

Дээрх сургалтын үеэр Хүүхдийн төлөө Үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр ирэх есдүгээр сарын нэгнээс хэрэгжих “Хүүхэд хамгааллын хууль” –ийн талаар мөн мэдээллээ. Уг хуулийг хэрэгжүүлэх журамд цахим халдлагаас хүүхдийг хэрхэн хамгаалах чиглэлээр хэд хэдэн заалт оруулах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ