БНАСАУ-ын хөл бөмбөгчид БНСУ-д хүрэлцэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-10-25 11:45:28

СӨҮЛ. /Yonhap/. Пүрэв гарагт БНАСАУ-ын хөл бөмбөгчдийн баг Олон улсын залуучуудын хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор БНСУ-д хүрэлцэн ирсэн тухай Улс орноо нэгтгэх яамнаас мэдээлэв.


Яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, БНАСАУ-аас 84 хүний бүрэлдэхүүн бүхий төлөөлөгчдийн баг орон нутгийн цагаар өглөөний 11 цагийн орчимд Цэргийн хилийн бүсийг нэвтрэн, Гёнги зурвасаар дамжин БНСУ-д хүрэлцэн ирсэн аж. Тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Тамирчдын хорооны даргаар томилогдсон, дэд сайд Мун Ун ахлан ирсэн байна.


Энэ удаагийн тэмцээнийг Өмнөд-Умард Солонгос хоорондын спортын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Хятад, Вьетнам зэрэг зургаан улсын найман баг оролцох юм. Өмнөх тэмцээнийг 2017 оны наймдугаар сард Пхеньян хотноо зохион байгуулсан бөгөөд БНСУ-ын 150 гаруй иргэн тус улсад очиж байжээ. 

Холбоотой мэдээ