“Погил-2016” сургалтыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 14:18:06

“Погил-2016” сургалтыг анх удаа Өмнөговь аймагт 2 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд 19 сургуулийн сургалтын менежер, математик байгалийн ухааны багш нар болон боловсролын газрын мэргэжилтнүүд хамрагджээ.

Погил сургалтын арга зүй нь бусад арга зүйгээс 2 зүйлээр ялгаатай ажээ. Нэгдүгээрт суралцагчийн эзэмшвэл зохих чадваруудыг хөгжүүлэхийг ухамсартайгаар илтэд чухалчилж зорьдог байна. Хоёрдугаарт урьдчилан боловсруулсан тусгай хэрэглэгдэхүүнийг хичээлд хэрэглэдгээрээ онцлогтой олон улсын стандартад нийцсэн арга зүй юм. Өмнөговь аймгийн хувьд Боловсролын салбартаа анхааран ажиллаж хүүхэд залуусын сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан шилдэг хамт олон. Тиймээс энэхүү сургалтаа Өмнөговь аймгаас эхлүүлж буйгаа зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж чадсан байгааг сайшааж байсан юм.

Дашрамд дуулгахад Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд боловсролын салбартаа улсын болон орон нутгийн төсвөөс 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 79 хувь буюу 18,5 тэрбум төгрөг нь орон нутгийн төсвөөс хийсэн хөрөнгө оруулалт байна. Мөн орон нутгийн төсвөөр сургууль цэцэрлэг барьсан анхны аймаг болсныг онцолж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ