Монголын төлөөлөгчид Зүүн-Хойд Азийн орнуудын бүс нутгийн эрх баригчидтай туршлага солилцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-29 15:21:08
ВЛАДИВОСТОК. /TASS/. Зүүн-Хойд Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргаадын олон улсын солилцоо, хамтын ажиллагааны асуудлаарх 23 дахь удаагийн уулзалт даваа гарагт ОХУ-ын Владивосток хотод эхэллээ.

Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувьд харьцангуй амжилттай бүс нутгуудийн төлөөлөгчид, удирдагчид уулзалтын үеэр туршлага солилцож, Приморийн хязгаарт хөрөнгө оруулахад чиглэсэн эдийн засгийн хэтийн төлвийг болон бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжуудын талаар хэлэлцэнэ гэж тус хязгаарын хэвлэлийн алба мэдээлжээ. Тодруулбал, Хятадын Зинлинь, Өмнөд Солонгосын Кангвон, Японы Тоттори мужийн болон Монголын Төв аймгийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.


Уулзалтын хүрээнд мөн арга хэмжээнд оролцогч орнуудын бизнес эрхлэгчдийн төлөөлөл уулзалт зохион байгуулж, уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Түүнчлэн хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх болон эдийн засгийн зөвлөлийн хурал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бага хурал болно.

Аравдугаар сарын 29-нөөс 31-ний өдөр хүртэл үргэлжлэх чуулга уулзалтын гол арга хэмжээ нь 10 дугаар сарын 30-нд Алс Дорнодын холбооны их сургуульд болох мужийн захирагч нарын бага хурал юм.

Холбоотой мэдээ