Умард Солонгост хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-03 09:23:17

НҮБ. /ВВС/. Умард Солонгост өргөтгөсөн, олон улсын хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал нэгтэйгээр баталлаа.

Өнгөрсөн 20 жилд аваагүй хатуу хориг арга хэмжээг энэ удаа авлаа гэж сэтгүүлчид үзэж байна. Умард Солонгос өнгөрсөн сард цөмийн туршилт хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан уг хориг арга хэмжээг авч байна.

Уг хориг арга хэмжээний хүрээнд Умард Солонгосоос гарч байгаа болон тус улс руу орж байгаа бүх ачаанд шалгалт хийхээр болсны зэрэгцээ 16 хувь хүн, 12 байгууллагыг хар дансанд оруулжээ.

“Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг нэгэн дуугаар Умард Солонгост энгийн мэдээлэл өглөө. Түүнд, Умард Солонгос эдгээр аюултай хөтөлбөрөө зогсоож, ард түмнийхээ төлөө сайн сайхан замыг сонгох ёстой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна.

Харин НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр, Умард Солонгос ард иргэдийнхээ гол хэрэгцээг хангахаас илүүтэйгээр цөмийн болон баллистик пуужин боловсруулах эрмэлзэлтэй байгаа нь “бодит үнэн” гэж санал хураалтын дараа мэдэгдэв.

АНУ болон Умард Солонгосын урт хугацааны холбоотон болох БНХАУ шинэ хориг арга хэмжээг долоон долоо хоног хэлэлцсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ