ЕХ, Их Британи хэлэлцээрийн төсөлд санал нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-14 12:55:56
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /NHK/. ЕХ-ноос гарах тухай хэлэлцээрийн төсөлтэй талууд танилцаж, санал нийлсэн гэж Их Британийн Засгийн газар мэдэгдлээ.


Хоёр талын төлөөлөгчид баримт бичигтэй танилцаж, техникийн түвшинд санал нэгдсэн гэж Их Британийн Ерөнхий Тереза Мэй-ийн ажлын алба мэдэгдэлдээ дурдлаа.


Тереза Мэй сайд нарынхаа дэмжлэгийг авахаар өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэвч сайд нар бүгд уг төслийг дэмжих нь эсэх тодорхойгүй байна.


Их Британийн хэвлэл мэдээллийнхэн Тереза Мэй сайд нарынхаа дэмжлэгийг авахын тулд сайд тус бүртэй ганцаарчлан уулзах төлөвтэй байна гэж таамаглажээ.


Харин ЕХ-ны дипломат эх сурвалжийн мэдээлснээр, төслийн баримт бичгийн талаар хэлэлцэх зорилготой төлөөлөгчдийн уулзалтыг лхагва гарагт буюу өнөөдөр зохион байгуулахаар Их Британийн 27 түнш төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ