"Time" сэтгүүл шилдэг цуврал кинонуудын жагсаалтыг гаргав

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-11-17 17:05:37
МОСКВА. /RIA Novosti/. Америкийн "Time” сэтгүүл 2018 оны шилдэг цуврал кинонуудын жагсаалтыг гаргасан байна.

Жагсаалтын эхний байранд Орос гаралтай хөлсний алуурчин Их Британийн “Mi5” тагнуулын албаны ажилтнуудтай нүүр тулдаг тухай онц сонирхолтой үйл явдал гардаг "Еваг хөнөөж байна" /“Killing Eve”/ цуврал оржээ.

Хоёрдугаарт, "Хурц үзүүртэй зүйлүүд" /“Sharp Objects”/ олон ангит кино бичигдсэн байна. Энэ цувралд нэгэн сэтгүүлч эмэгтэй төрөлх хотдоо буцаж ирэхэд маньякууд хотыг нь эзэлсэн тухай гардаг аж.

Тус цувралын дараагаар гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэхийг мөрөөддөг үеэл ах дүүсийн тухай “Atlanta” хэмээх инээдмийн цувралын хоёр дахь бүлэг орсон байна.

Шилдэг цувралын эхний аравт мөн "Патрик Мелроуз", “Гэртээ харьсан нь” /“Homecoming”/, “Миний гайхалтай найз бүсгүй” /“L'amica genial”/, “Тагттай байшан: Шинэ хаалга нээхүй”, “Маяг” /“Pose”/ болон “Сайхан газар” /“The Good Place”/ цувралын хоёрдугаар бүлэг багтжээ.
Холбоотой мэдээ