Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-11-24 10:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 11 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 16, Чөлөөт эх одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ