“Болор цом-36” яруу найргийн наадмын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-04 15:25:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын Эвлэл /МЗЭ/-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найраг, шүлэгчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

Энэ жил 36 дахь жилдээ болж буй наадамд сойх шүлгийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авч байна. Бүртгэлийн хураамж 4000 төгрөг бөгөөд мэйл хаяг, факсаар бүтээл авахгүйг анхаарууллаа. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ л бүртгүүлнэ. Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом-36” наадмын тов хараахан гараагүй бөгөөд Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Дашрамд сануулахад, өнгөрсөн жил Говь-Адтай аймгийн Алтай хотноо болсон тус наадамд 380 гаруй яруу найрагчаас шалгарсан 32 найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас наадмын тэргүүн байрын шагналыг Ховд аймгийн Дуут сумын харьяат М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйлаа” шүлгээр хүртсэн юм.

 

Холбоотой мэдээ