Төв аймгаас долоон эмэгтэй "Өргөмжит эх" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:01:21

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан  тав ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж яваа долоон эмэгтэйг "Өргөмжит эх"-ээр тодрууллаа.

Энэ сарын 06-нд Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан хүндэтгэлийн үйл ажиллагаанд Зуунмод сумын Цэрэнгийн Авирмэд, Гочоогийн Должин, Дашзэвэгийн Лхагвасүрэн, Сүрэнгийн Тунгалаг, Борнуур сумын Дарь Дэнсмаа, Баянхангай сумын Ядамсүрэнгийн Цэндсүрэн, Цээл сумын Самбуугийн Эрдэнэчимэг нарыг урьж, орон нутгийн удирдлага, үр хүүхдээс мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолт үзүүллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 18 дахь жилдээ болж өнгөрсөн үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 188 эмэгтэйг өргөмжит эхээр тодруулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ