2019 оны шилдэг шинэ уран бүтээлчдийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-11 13:46:01

ЛОНДОН. /BBC/. Их Британийн “BBC” суваг 17 дахь жилдээ оны шилдэг шинэ уран бүтээлчдийг танилцуулжээ. 2019 оны шинээр төрсөн шилдэг уран бүтээлчдийн жагсаалтад “Фламенко” урсгалын дуучин Розалиа, “R&B” дуучин Элла Мэй болон Поп дуучин Кинг Принцесс нар багтсан байна.


Өмнөх жилүүдийн жагсаалтыг дуучин Адель, Сэм Смит, “Years & Years болон Сигрид нар тэргүүлж байсан билээ.


Элли Гоулдинг, Стормзи тэргүүтэй өмнө нь шагнал хүртэж байсан алдартнуудаас гадна нэвтрүүлгийн хөтлөгчид болон DJ нар багтсан 136 шүүмжлэгчээс авсан санал хураалтын дүнд дээрх жагсаалтыг гаргасан байна. 


Энэ онд ганцаарчилсан уран бүтээл туурвигчдад гол анхаарлаа хандуулсан нь шилдэг 10-т цорын ганц хамтлаг багтсанаас харагдаж байгаа юм. Түүнчлэн Испани хэлээр уран бүтээлээ туурвидаг дуучин жагсаалтад анх удаа багтсан жил болжээ.


2019 оны шилдэг шинэ уран бүтээлчдийн эхний таван байрт Грейс Картер, Флорио Дермот, Кеннеди, Кинг Принцесса, Махалиа нар багтсан байна. 

Холбоотой мэдээ