Энэ онд Орхон аймагт зам тээврийн 21 осол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-13 11:30:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Зам тээврийн ослын нэг шалтгаан нь жолооч нарын буруу хандлага, тэвчээргүйтэй холбоотой байдаг гэж цагдаа нар хэлж байна. Жолооч нар бие, биенээ хүндлэх, зай тавьж өгөх, дүрэм, журмыг мөрдөх дургүйгээсээ болж эрсдэлд өртдөг байна. Энэ онд Орхон аймагт зам тээврийн 21 удаагийн осол гарснаас хоёр хүн амь насаа алджээ.

Харин улсын хэмжээнд 2018 онд 500 гаруй хүн амиа алдаж 6187 хүн эрүүл мэндээрээ хохирсон аж. Мөн ослын улмаас 160 гаруй хүүхэд гэмтжээ. Энэ мэтчилэн зам тээврийн осолтой холбоотой харамсаар тоо, баримт олон бий. Үүнийг засахын тулд  хамгийн гол нь жолооч, зорчигч хоёр хоёулаа тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй гэлээ.

Орхон аймаг 15 мянган орчим авто машинтай. Булган, Хөвсгөл аймгийг зорих иргэд улсын чанартай А1001 авто замаар зорчдог бөгөөд хөдөлгөөн ихтэй байдаг юм. Иймд энэ онд А1001 буюу Дөмөг захаас 7 дугаар хороолол хүртэлх  2.1 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх  байсан боловч тендер шалгаруулалт нь намар болсон тул уг ажил эхлээгүй юм. Харин ирэх хавраас эхлэх аж. Ийнхүү улс, орон нутгаас аймаг, сумдын зам харилцаа, дэд бүтцийг сайжруулж байгаа ч жолооч нарын хандлага өөрчлөгдөхгүй байгаа нь хамгийн том дутагдал  гэж хуулийн байгууллагынхан хэлж байна. 

Холбоотой мэдээ