Кабулд үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-25 12:52:59
КАБУЛ. /RIA Novosti/. Афганистаны нийслэл Кабул хотод Засгийн газрын байранд босогчид халдсаны улмаас наад зах нь 43 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан тухай телевизийн Tolo News суваг тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Вахид Мажрухагийн мэдээллээс иш татан уламжилсан байна.

Халдлагын улмаас 28 хүн амиа алдаж, гурван хүн шархадсан гэж урьд нь мэдээлжээ.

Хэт давруу үзэлтнүүд даваа гарагт Афганистаны Олон нийтийн үйл ажиллагааны яамны гадна гурван дэлбэрэлт үйлдсэнийхээ дараа гал нээж, дайран оржээ. Хүчнийхэн засгийн газрын байрыг чөлөөлж гурван гэмт этгээдийг устгалаа гэж тус улсын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Нусрат Рахи мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ